Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 1:13-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж,Орон гэрээ олзоор дүүргэх болно.

14. Бидэнтэй хамт шавга хая.Тэгвэл бидний хувьд нэг л хөрөнгө зоорь байх болно” гэвэл,

15. Хүү минь, тэдэнтэй хамт бүү яв.Жимээс нь хөлөө хол байлга.

16. Учир нь тэдний хөл хорон муу уруу ухасхийдэг бөгөөдТэд цус урсгах гэж яарч сандарна.

17. Чухамдаа, шувууг харсаар байтал ньӨмнө нь тор тавих нь талаар хэрэг биз ээ.

18. Харин тэд өөрсдийн цусны төлөө бүгэх аж.Тэд өөрсдийн амийг отох аж.

19. Ийнхүү хүчирхийллээр олж авах юмсын төлөө явдаг хэний ч зам тийм болой.Тэрхүү эд юмс нь эзэмшигчийнхээ амь насыг бүрэлгэнэ.

20. Мэргэн ухаан нь гудамжнуудад чангаар зарлан дуудаж,Олон хөлийн газар дуугаа өндөрсгөдөг.

21. Шуугиант гудамжнуудын гол газруудад тэр орилон хашхирдаг бөгөөдХотын дааман хаалган дээр өөрийнхөө үгсийг хэлдэг юм.

22. “Гэнэн хүмүүс ээ, гэнэн мунхаг байдлаа та нар хир удаан хайрлах вэ?Хэдий хүртэл басамжлагсад доог тохуу хийж,Мунхаг хүмүүс мэдлэгийг үзэн ядах юм бэ?

23. Миний зэмлэлд эргэн ханд.Харагтун, би та нарын дээр сүнсээ бялхуулна,та нарт үгээ мэдүүлнэ.

24. Би та нарыг дуудсан, харин та нар үл хэрэгссэн.Гараа сунгахад минь хэн чинь ч анхаарсангүй.

25. Та нар бүх зөвлөгөөг минь үл ойшоон, зэмлэлийг минь эс хүссэн.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 1