Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 1:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс нь

2. Мэргэн ухаан ба сахилга батыг мэдэх,Билиг ухааны үгсийг ойлгох,

3. Зөв, үнэн, шударга зүйлсийг үйлдсэнээрСахилга бат болон хэрсүү байдалд суралцах,

4. Гэнэн нэгэнд хэрсүү байдлыг,Идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөхөөр;

5. Мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх,Ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөөг авахын тулд;

6. Сургаалт үгс хийгээд сургаалт зүйрлэлүүд баМэргэн ухаантнуудын үгс хийгээд оньсого таавруудыг нь ухаж ойлгохын тулд юм.

7. ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн.Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.

8. Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс.Эхийнхээ зааврыг бүү огоор.

9. Чухамдаа эд л тэргүүнд чинь нигүүлсэлт цэцгийн титэм,Хүзүүнд чинь чимэг билээ.

10. Хүү минь, хэрэв нүгэлтнүүд чамайг уруу татах гэвээс бүү зөвшөөр.

11. Хэрэв тэд чамд“Бидэнтэй яв, хэн нэгний цусыг урсгахаар бүгэцгээе.Гэмгүй нэгнийг отоцгооё.

12. Тэднийг Үхэгсдийн орон мэт амьдаар нь,Бас нүхэнд унагсад мэт бүхлээр нь залгицгаая.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 1