Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Соломоны Дуун 8:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Их ус хайрыг унтрааж үл чадна.Гол ч түүнийг хальж үл чадна.Хүн гэрийнхээ бүх баялгийг хайрын төлөө өгөх байсан ч,энэ нь басамжлагдах нь гарцаагүй»—

8. Бид бяцхан охин дүүтэй агаадтүүнд хөх байхгүй билээ.Түүний тухай яригдах өдөр бид түүний төлөө юу хийх вэ?

9. Хэрэв тэрээр хана бол бид түүний дээр мөнгөн цайз босгоно.Хэрэв тэрээр хаалга бол бид түүнийг хушин банзаар халхална.—

10. Би бол хана. Хөх минь ч цамхаг мэт.Тэгээд би түүний нүдэнд амар амгаланг олдог нэгэн мэт байсан билээ.

11. Соломон Баал-хамонд усан үзмийн тариалантай байв.Тэрээр усан үзмийн тариалангаа сахиулуудад хариуцуулав.Хүн нэг бүр үр жимснийх нь төлөө мянган мөнгөн шекелийг авчирдаг байв.

12. Миний өөрийн усан үзмийн талбай өмнө минь байна.Мянган шекел нь Соломон танд,хоёр зуу нь түүний үр жимсийг арчлагчдад нь өгөгдөх юм.—

13. Цэцэрлэгт суугч аа,андууд маань дуу хоолойг чинь сонсоно.Надад ч мөн дуугаа сонсгооч!—

бүрэн бүлгийг уншина уу Соломоны Дуун 8