Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Соломоны Дуун 7:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Язгууртны охин минь,шаахай доторх хөл чинь юутай үзэсгэлэнтэй вэ!Ташааны чинь тойрог уран дархны гарын бүтээл болох эрдэнэс мэт аж.

2. Хүйс чинь холилдсон дарсаар хэзээ ч үл дутах хундага мэт агаадХэвлий чинь сараана цэцэгсээр хүрээлэгдсэн овоолсон буудай мэт билээ.

3. Хоёр хөх чинь зээрийн ихэр хоёр янзага мэт аж.

4. Хүзүү чинь зааны ясан цамхаг мэт,нүд чинь Бат-раббимын дааман хаалганы зэргэлдээх Хешбон дахь цөөрөм мэт,Хамар чинь Дамаскийн эгч харалдаах Ливаны цамхаг мэт билээ.

бүрэн бүлгийг уншина уу Соломоны Дуун 7