Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Соломоны Дуун 4:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Дүү минь, сүйт бүсгүй минь,чи зүрхний минь цохилтыг түргэсгэв.Нүднийхээ ганцхан харцаар,хүзүүний зүүлтийхээ ганцхан эрхээрчи зүрхний минь цохилтыг түргэсгэв.

10. Дүү минь, сүйт бүсгүй минь,чиний хайр юутай сайхан бэ!Чиний хайр дарснаас,тосны чинь анхилуун үнэр бүх үнэртнүүдээс юутай илүү вэ!

11. Сүйт бүсгүй минь, чиний уруул балыг дуслуулна.Хэлний чинь дор бал, сүү байх аж.Хувцасны чинь анхилуун үнэр Ливаны анхилуун үнэр мэт бөлгөө.

12. Миний дүү, миний сүйт бүсгүй бол цоожлогдсон цэцэрлэг,цоожлогдсон чулуун цэцэрлэг, лацдуулсан булаг болой.

13. Чиний нахиа нь анарын цэцэрлэг агаад энэ нь шилмэл жимстэй,нардтай суулгасан хенна,

14. нард ба саффрон, годил ба шанц, үнэртэй бүх мод,Гүгэл болон алоены хамтХамгийн сайхан бүх үнэртэнтэй болой.

15. Чи бол цэцэрлэгийн булаг, цэнгэг усны худаг,Ливанаас урсан гарах горхи болой.—

16. Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч.Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан,үнэрийг нь тараагаач.Хайрт минь цэцэрлэгтээ ирж,шилмэл жимсийг нь идэг.

бүрэн бүлгийг уншина уу Соломоны Дуун 4