Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Соломоны Дуун 4:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. —Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ,Юутай үзэсгэлэнтэй вэ, чи!Гивлүүрийн чинь цаадах чиний нүд тагтаа мэт,үс чинь Гилеад уулаас уруудах ямаан сүрэг мэт ажгуу.

2. Шүд чинь саяхан хяргуулан, угаагдаад гарсанхонин сүрэг мэт аж.Тэд бүгд ихрийг тээдэг бөгөөд тэдний дунд ганц нь ч хургаа тээгээгүй билээ.

3. Уруул чинь час улаан тууз мэт агаад ам чинь дур булаам билээ.Гивлүүрийн чинь цаадах чиний шанаа зүсэм анар мэт ажээ.

4. Хүзүү чинь чулуун эгнээгээр босгосон,дээр нь хүчирхэг эрсийн мянган бамбай өлгөөтэй Давидын цамхаг мэт болой.

бүрэн бүлгийг уншина уу Соломоны Дуун 4