Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Соломоны Дуун 3:5-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Иерусалимын охид оо,хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая.Тааламжтай болтол хайрыг минь та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.—

6. Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэтцөлөөс ирж яваа энэ юу вэ?

7. Харагтун, энэ нь Соломоны нүүдлийн тэрэг агаадИзраилийн хүчирхэг эрчүүдээс жаран хүчирхэг эр түүнийг хүрээлэн байна.

8. Тэд бүгдээр илд агссан агаад тулаанд мэргэшсэн билээ.Шөнийн айдсаас тэд хамгаалан хүн бүр хажуудаа илдтэй аж.

9. Соломон хаан Ливаны дүнз модоор өөртөө жууз тэрэг хийсэн билээ.

10. Тэрээр дамнуургуудыг нь мөнгөөр,түшлэгийг нь алтаар,суудлыг нь нил ягаан бөсөөр хийсэн бөгөөддоторхыг нь Иерусалимын охид үзэмжтэйгээр доторлосон байв.

11. Сионы охид оо, гарч ирэн,хуримынх нь өдөр буюу түүний зүрхний баяр баяслын өдөр Соломон хааныг эхийнх нь түүнд залсан титэмтэй байхыг нь үзэгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Соломоны Дуун 3