Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Соломоны Дуун 2:2-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Охидын дундаас миний хонгор өргөст ургамал дундах сараана цэцгийн адил байдаг билээ.—

3. Залуусын дундаас миний хайрт ойн дундах алимын мод адил байдаг билээ.Түүний сүүдэрт би үлэмж таашаалыг аван суухаджимс нь ч надад чихэрлэг амттай байв.

4. Намайг тэрээр цайллагын танхимдаа аваачив.Миний дээгүүрх түүний туг нь хайр юм.

5. Үзэмтэй боовоор намайг тэтгэн,алимаар намайг сэргээгээч.Учир нь би дурлалдаа шаналжээ.

6. Түүний зүүн гар миний толгой дор байж,баруун гар нь намайг тэврэг.—

7. Иерусалимын охид оо,хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая.Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.—

8. Сонсогтун! Хайрт минь!Харагтун, уулан дээгүүр харайсаар,толгод дээгүүр үсэрсээр тэр ирж явна.

9. Миний хайрт зээр эсвэл идэр бугатай адил бөлгөө.Харагтун, хананы маань цаана тэр зогсоод,цонхоор харж, сараалжаар цухуйна.

10. Миний хайрт надад хэлэх нь“Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя.

11. Хараач, өвөл өнгөрч, бороо зогсож арилав.

12. Газарт цэцэгс хэдийн ургаж,Дуу хуурын цаг ирж, нутагт маань хүүрзгэнийн дуу сонсогдоно.

бүрэн бүлгийг уншина уу Соломоны Дуун 2