Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Соломоны Дуун 2:11-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Хараач, өвөл өнгөрч, бороо зогсож арилав.

12. Газарт цэцэгс хэдийн ургаж,Дуу хуурын цаг ирж, нутагт маань хүүрзгэнийн дуу сонсогдоно.

13. Инжрийн мод жимсээ боловсруулж,цэцэглэж буй усан үзмийн модод анхилуун үнэрээ тараана.Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя!” гэнэ.

14. Хадны хавцал, өгсүүр цохионы нуувчинд буй тагтаахан минь ээ,надад төрхөө үзүүлж, дуу хоолойгоо сонсгооч.Учир нь дуу хоолой чинь амттай, төрх чинь дур булаам сайхан аж.

15. Усан үзмийн талбайг маань цэцэглэж байхадсүйтгэн буй бяцхан үнэгнүүдийг,тэр үнэгнүүдийг бидэнд барьж өгөөч.

16. Хайрт минь минийх бөгөөд би түүнийх билээ.Тэрээр сүргээ сараана цэцэгсийн дунд бэлчээдэг.

17. Сэрүү татаж, сүүдэр арилах хүртэл,хайрт минь, буцан ирж,Бетерийн уулс дээрх ооно,эсвэл идэр буга шиг байгаач.

бүрэн бүлгийг уншина уу Соломоны Дуун 2