Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Соломоны Дуун 2:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би бол Шароны сарнай, талын сараана цэцэг билээ.—

2. Охидын дундаас миний хонгор өргөст ургамал дундах сараана цэцгийн адил байдаг билээ.—

3. Залуусын дундаас миний хайрт ойн дундах алимын мод адил байдаг билээ.Түүний сүүдэрт би үлэмж таашаалыг аван суухаджимс нь ч надад чихэрлэг амттай байв.

4. Намайг тэрээр цайллагын танхимдаа аваачив.Миний дээгүүрх түүний туг нь хайр юм.

5. Үзэмтэй боовоор намайг тэтгэн,алимаар намайг сэргээгээч.Учир нь би дурлалдаа шаналжээ.

6. Түүний зүүн гар миний толгой дор байж,баруун гар нь намайг тэврэг.—

7. Иерусалимын охид оо,хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая.Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.—

8. Сонсогтун! Хайрт минь!Харагтун, уулан дээгүүр харайсаар,толгод дээгүүр үсэрсээр тэр ирж явна.

бүрэн бүлгийг уншина уу Соломоны Дуун 2