Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Соломоны Дуун 1:5-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Иерусалимын охид оо!Би Кедарын майхнууд,Соломоны хөшиг мэт хар боловч дур булаам сайхан.

6. Бор хэмээн намайг бүү ширтээч.Учир нь намайг нар түлсэн юм.Эхийн минь хөвгүүд надад уурлаж,намайг усан үзмийн талбайн арчлагч болгосон билээ.Би өөрийн усан үзмийн талбайгаа арчилсангүй.

7. Сэтгэлийн минь дурлалт чи, надад хэлээч.Сүргээ чи хаана бэлчээж,жин үдэд чи түүнийгээ хаана хэвтүүлнэ вэ?Юунд би нөхдийн чинь сүргийн дэргэд гивлүүртэй эмэгтэйтэй адил байх ёстой билээ?—

8. Хэрэв чи мэдэхгүй аваас, эмэгтэйчүүдийн дундах хамгийн үзэсгэлэнт гоо бүсгүй минь,сүргийн мөрөөр урагш явж,хоньчдын майхнуудын дэргэд өөрийн ишгүүдийг бэлчээ.

бүрэн бүлгийг уншина уу Соломоны Дуун 1