Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Соломоны Дуун 1:10-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Унжлага зүүлттэй хацар чинь,шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий.—

11. Чамд бид мөнгөн унжлагатай алтан зүүлтийг хийж өгнө.—

12. Хаантан ширээндээ залран байхад миний сүрчигний анхилуун үнэр ханхална.

13. Хайрт минь наддаа бүх л шөнөжин хөхний минь хооронд байх миррэн багц билээ.

14. Хайрт минь наддаа Енгедийн усан үзмийн талбайнууд дахь хенна цэцгийн хонгорцог билээ.—

15. Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ,Юутай үзэсгэлэнтэй вэ, чи!Тагтаа мэт нүдтэй аж, чи!—

16. Хайрт минь, чи юутай үзэсгэлэн гоо агаад дур булаам бэ!Үнэхээр буйдан маань торгон зүлэг аж.

17. Байшингийн маань хөндлөвч хуш агааддээвэр маань агар мод бөлгөө.

бүрэн бүлгийг уншина уу Соломоны Дуун 1