Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 8:8-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Гидеон тэндээс Пенуел уруу очин, дээрхийн адил гуйсанд, Пенуелийн хүмүүс түүнд Суккотын хүмүүсийн адил хариулав.

9. Тиймээс тэр мөн пенуелчүүдэд хандан—Би эсэн мэнд буцаж ирэхээрээ энэ цамхгийг чинь эвдэн нураана гэв.

10. Зеба, Залмунна нар Каркорт байв. Дорнын хөвгүүдийн нийт цэргээс амьд үлдсэн бүгд арван таван мянга орчим хүмүүстэй цэрэг нь тэдэнтэй хамт байв. Юу гэвэл илд агссан зуун хорин мянган хүн алагдсан байв.

11. Гидеон Ноба ба Иогбехагийн зүүн талд майхнуудад суугч хүмүүсийн замыг даган өгсөж очоод, сэжиг аваагүй байхад нь хуаранг цохив.

12. Мидианы хоёр хаан Зеба болон Залмунна нарыг зугтсанд, Гидеон тэднийг нэхэн олзлоод, цэргүүдийг нь үлдээлгүй хиар цохив.

13. Тэгээд Иоашийн хөвгүүн Гидеон Хересийн өндөрлөг газрыг туулан тулалдаанаас буцаж ирэв.

14. Тэгээд Суккотынхноос нэгэн залууг олзлоод байцаав. Тэр залуу Суккотын ноёд болон ахлагчид болох далан долоон хүний нэрийг Гидеонд бичиж өгөв.

15. Гидеон Суккотын хүмүүс дээр ирж—“Зеба, Залмунна нар аль хэдийнээ та нарын гарт орчихсон болоод ядарч эцсэн та нарт бид талх өгөх ёстой гэж үү?” хэмээн та нар намайг элэглэж байсан. Зеба ба Залмунна нарыг харагтун гэв.

16. Тэрээр хотын ахлагчдыг барьж, говийн үүргэнэ болон өргөст халгайгаар суккотчуудыг хашраав.

17. Мөн Пенуелийн цамхгийг нураан, хотын хүмүүсийг нь алав.

18. Дараа нь Зеба болон Залмунна нараас—Таборт та нарын алсан хүмүүс ямаршуу төрхийн хүмүүс байсан бэ? хэмээн Гидеон асуусанд—Тэд нар тантай адил бүгд л хааны хөвгүүний дүртэй хүмүүс байсан гэв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 8