Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 8:21-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Тэгэхэд Зеба, Залмунна нар—Та өөрөө босож биднийг алагтун. Хүн хүний зориг ялгаатай гэхэд Гидеон босож, Зеба болон Залмунна нарыг алаад, тэдний тэмээнүүдийн хүзүүнд байсан хавирган сар хэлбэртэй чимгийг мултлан авав.

22. Тэгээд Израилийн эрчүүд Гидеонд—Та болон таны хөвгүүд, таны ач нар ч биднийг захираг. Яагаад гэвэл та биднийг Мидианы савраас аварсан юм гэцгээлээ.

23. Гэвч Гидеон тэдэнд—Би та нарыг захирахгүй. Миний хөвгүүн ч та нарыг захирахгүй. ЭЗЭН та нарыг захирна гэв.

24. Тэгээд Гидеон тэднээс—Та нараас нэгэн зүйлийг хүсье. Хүн бүр өөрийн олз омгоосоо ээмэгнүүдийг авч надад өгөгтүн гэв. (Алагдсан хүмүүс нь Ишмаел хүмүүс байсан тул алтан ээмэг зүүдэг байв.

25. Тэд—Бид дуртайяа өгнө гэж өгүүлээд, нэгэн дээлийг газар дэлгэж, хүн бүр олзны юмнаасаа нэг нэг ээмэг дээр нь хаяв.

26. Гидеоны хүсэмжилсэн алтан ээмгийн жин мянга долоон зуун шекел алт болов. Түүнээс гадна хавирган сар хэлбэртэй чимэг болон унждаг чимэг, Мидианы хаадын өмсөж байсан нил ягаан нөмрөг хийгээд тэдний тэмээнүүдийн хүзүүнд зүүлттэй байсан хүзүүний чимэг мэтчилэн байв.

27. Гидеон тэдгээрээр нэгэн ефод бүтээж, төрөлх хот Офрад тавив. Бүх израильчууд түүнийг шүтэн мөргөж, тэнд завхайрцгаав. Тэр нь Гидеон болон түүний гэрийнхэнд занга болжээ.

28. Ингээд Мидиан Израилийн хөвгүүдийн өмнө дарагдсан бөгөөд дахин толгойгоо өндийлгөсөнгүй. Энэ нутаг Гидеоны үед дөчин жилийн туршид амар тайван байв.

29. Ингээд Иоашийн хөвгүүн Иеруббаал буцаж, өөрийн гэрт амьдрав.

30. Гидеон олон эхнэртэй байсан тул тэр далан хүүтэй байлаа.

31. Шехемд байсан татвар эм нь түүнд нэгэн хөвгүүнийг төрүүлж өгсөнд Абимелех гэдэг нэр өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 8