Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 8:2-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Харин Гидеон тэдэнд—Та нартай харьцуулах юм бол миний үйлдсэн зүйл нь юу вэ? Абиезрийн усан үзмийн ургацнаас Ефраимын жимсний хаягдал нь дээр бус уу?

3. Бурхан та нарын гарт Мидианы ноёд Ореб Зееб нарыг тушаав. Та нартай харьцуулчихаар юуг би хийсэн юм бэ? хэмээн Гидеоныг өчихөд түүний эсрэг байсан тэдний хилэн намдав.

4. Тэндээс Гидеон гурван зуун эрсийнхээ хамт Иордан голд хүрэлцэн ирж, гатлав. Тэд ядарч эцсэн байсан боловч мөрдөлтөө үргэлжлүүлсээр байв.

5. Тэр Суккотын хүмүүст хандан—Би Мидианы хаад Зеба, Залмунна нарыг нэхэж явна. Намайг дагалдан яваа хүмүүс ядарч эцсэн тул тэдэнд талх хайрлаач гэсэнд

6. Суккотын ноёд—Зеба, Залмунна нар аль хэдийнээ та нарын гарт орчихсон болоод танай цэргүүдэд бид талх өгөх болж байна уу? гэв.

7. Тэгэхэд Гидеон—За яахав. Зеба, Залмунна нарыг ЭЗЭН миний гарт тушаах цагт би говийн үүргэнэ, өргөст халгайгаар та нарын махыг урна даа гэв.

8. Гидеон тэндээс Пенуел уруу очин, дээрхийн адил гуйсанд, Пенуелийн хүмүүс түүнд Суккотын хүмүүсийн адил хариулав.

9. Тиймээс тэр мөн пенуелчүүдэд хандан—Би эсэн мэнд буцаж ирэхээрээ энэ цамхгийг чинь эвдэн нураана гэв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 8