Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 8:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр цагт Ефраимын эрчүүд Гидеонд хандан—Та бидэнд яагаад ийн хандан, мидианчуудын эсрэг тулалдахаар хөдлөхдөө биднийг юунд дуудсангүй вэ? гээд түүнийг хатуу зэмлэв.

2. Харин Гидеон тэдэнд—Та нартай харьцуулах юм бол миний үйлдсэн зүйл нь юу вэ? Абиезрийн усан үзмийн ургацнаас Ефраимын жимсний хаягдал нь дээр бус уу?

3. Бурхан та нарын гарт Мидианы ноёд Ореб Зееб нарыг тушаав. Та нартай харьцуулчихаар юуг би хийсэн юм бэ? хэмээн Гидеоныг өчихөд түүний эсрэг байсан тэдний хилэн намдав.

4. Тэндээс Гидеон гурван зуун эрсийнхээ хамт Иордан голд хүрэлцэн ирж, гатлав. Тэд ядарч эцсэн байсан боловч мөрдөлтөө үргэлжлүүлсээр байв.

5. Тэр Суккотын хүмүүст хандан—Би Мидианы хаад Зеба, Залмунна нарыг нэхэж явна. Намайг дагалдан яваа хүмүүс ядарч эцсэн тул тэдэнд талх хайрлаач гэсэнд

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 8