Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 7:22-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэд гурван зуун эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд, цэргүүд Зерерагийн зүг орших Бет-шитта болон Таббатын ойролцоох Абел-мехолагийн хязгаар хүртэл зугтацгаав.

23. Нафтали, Ашер болон бүх Манассегаас Израиль хүмүүс дуудагдан Мидианыг хөөв.

24. Гидеон Ефраимын бүх л уулархаг нутгуудаар элч нарыг илгээн—Мидианчуудын эсрэг довтлохоор буун ирж, Иордан болон Бет-барагийн усыг тэдний өмнө булаан авагтун гэсэнд, Ефраимын бүх эрчүүд дуудагдан цугларч, Иордан болон Бет-барагийн усыг булаан авав.

25. Тэд мидианчуудыг элдэн хөөж байхдаа Мидианы хоёр ноён Ореб болон Зеебийг олзолж, Оребыг Оребын хаданд, Зеебийг Зеебийн усан үзмийн шахуургад алаад, тэдний толгойг Гидеонд Иорданы чанадаас авчрав.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 7