Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 7:19-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Ингээд Гидеон болон түүнтэй хамт байсан зуун хүн шөнийн харуул эхлэх цагт хуарангийн захад хүрэв. Тэр үед харуул дөнгөж солигдсон байв. Тэд эвэр бүрээгээ үлээж хүнгэнүүлэн, гартаа барьж байсан савыг цохиж хагалав.

20. Гурван бүлэг бүрээ үлээн хүнгэнүүлж, саваа цохиж хагалан, зүүн гартаа бамбараа барьж, баруун гартаа бүрээгээ чанга үлээн,—ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө илд хэмээн хашхиралдав.

21. Хуаранг хүрээлэн хүн бүр өөрийн байрлал дээр зогсоцгоосонд, бүх цэргүүд гүйлдэн орилолдож, бархиралдан зугтав.

22. Тэд гурван зуун эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд, цэргүүд Зерерагийн зүг орших Бет-шитта болон Таббатын ойролцоох Абел-мехолагийн хязгаар хүртэл зугтацгаав.

23. Нафтали, Ашер болон бүх Манассегаас Израиль хүмүүс дуудагдан Мидианыг хөөв.

24. Гидеон Ефраимын бүх л уулархаг нутгуудаар элч нарыг илгээн—Мидианчуудын эсрэг довтлохоор буун ирж, Иордан болон Бет-барагийн усыг тэдний өмнө булаан авагтун гэсэнд, Ефраимын бүх эрчүүд дуудагдан цугларч, Иордан болон Бет-барагийн усыг булаан авав.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 7