Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 6:37-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. би одоо хэсэг ноосыг үтрэмийн шалан дээр тавина. Хэрэв зөвхөн тэр ноосон дээр л шүүдэр бууж, хамаг газар хуурай байвал, Та амласан ёсоор надаар дамжуулан Израилийг аврах болно гэдгийг чинь би мэдье гэв.

38. Тийнхүү тэр ёсоор болов. Гидеон маргааш өглөө нь эртлэн босоод, нөгөө ноосоо мушгин шүүдрийг нь шавхарсанд, нэг аяга ус гаргав.

39. Тэгэхэд Гидеон Бурханд—Би дахин нэг ярихад Миний эсрэг Та бүү хилэгнээрэй. Энэ ноосоор дахин нэг удаа шалгахыг зөвшөөрөөч. Одоо зөвхөн ноосыг хуурай байлгаж, эргэн тойронд нь шүүдэр буулгаж өгөөч гэв.

40. Тэр шөнө Бурхан тийн үйлдэв. Зөвхөн ноос нь хуурай байж, эргэн тойронд нь шүүдэр буусан байв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 6