Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 6:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. ЭЗЭН тэднийг долоон жилийн турш Мидианы гарт тушаав.

2. Мидианы гар Израилийг дарамталсан билээ. Мидианаас болж, Израилийн хөвгүүд өөрсдөдөө уулын ан цав, агуй болон бэхлэлтийг барьж бий болгов.

3. Израиль тариа тарих үед мидианчууд амалекчуудтай болон дорнын хөвгүүдтэй хамтран тэдний эсрэг довтолдог байв.

4. Тэгээд тэдний эсрэг бэхлэн сууж, Газ хүрэх замын дагуух газрын үр жимсийг талхалж, израильчуудад хонь, үхэр, илжиг, амьд амьтан үлдээдэггүй байв.

5. Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байв. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцааны нүүдэл мэт тоолшгүй ихээрээ ирдэг байлаа. Тэд газар нутгийг хоосруулахын тулд орж ирсэн билээ.

6. Мидианаас болж Израиль ихэд доройтон, израильчууд ЭЗЭН уруу уйлан хашхирав.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 6