Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 5:6-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Анатын хөвгүүн Шамгарын өдрүүдэд,Иаелын өдрүүдэд ч их замууд эзгүйрч,аялагчид тойруу замаар явдаг байв.

7. Израилийн эх Дебора намайг босох хүртэл Израильд тариачдын амьдрал ч орхигдсон байв.

8. Шинэ бурхад сонгогдоход хаалга үүдэнд дайн ирэв.Израилийн дөчин мянган хүний дунд бамбай ч, жад ч харагдсангүй.

9. Миний зүрх Израилийн захирагчдад болонардуудын дунд сайн дурын зүтгэгчдэд хандаж ЭЗЭНийг магтъя.

10. Цагаан илжиг унагчид,тансаг хивсэн дээр суугчид,замаар аялагчид аа, дуулцгаа.

11. Хонин сүргийг хуваан усалдаг хүмүүсийн дуунаар тэд ЭЗЭНий зөв үйлсийг,Израиль дахь Өөрийн тариачдын төлөөх зөв үйлсийг нь дэлгэрүүлнэ.ЭЗЭНий ард түмэн хотын хаалганд хүрч очив.

12. Сэртүгэй, сэртүгэй, Дебора.Сэртүгэй, сэртүгэй, дуугаа дуулагтун.Босогтун, Барак аа,Олзлогсдоо авч явагтун, Абиноамын хөвгүүн ээ.

13. Тэгээд амьд үлдэгсэд нь язгууртнууд уруу бууж ирэв.ЭЗЭНий ард түмэн надад дайчид мэт бууж ирэв.

14. Бениамин аа, чиний хүмүүстэй хамт чамайг дагаж Ефраимаас Амалек гаралтай хүмүүс бууж ирэв.Махираас захирагчид бууж, Зебулунаас бичээчийн таягтангууд ирэв.

15. Иссахарын вангууд Деборатай хамт байв.Иссахар Барактай адил хөндий уруу хөлөөрөө гүйв.Реубен овгийн дотор агуу их зориг зүрх байв.

16. Юунд чи хонины хотонд сууж,хонин сүрэг майлалдахыг сонсоно вэ?Реубений овгийн дунд зүрх сэтгэлийн агуу их эрэл байв.

17. Гилеадчууд Иорданы зүүнтэйд үлдсэн.Харин Дан яагаад хөлөг онгоцон дотор үлдсэн юм бэ?Ашер нь далайн эрэгт сууж,зогсоолуудынхаа дэргэд үлдлээ.

18. Харин Зебулуны хүмүүс амь өрсөн тэмцэв.Нафтали ч мөн тал газрын толгодод дайтав.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 5