Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 5:24-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Кен хүн Хеберийн эхнэр Иаел нь эмэгтэйчүүдийн дотроос хамгийн ерөөлтэй.Майханд суугч эмэгтэйн дотроос тэр хамгийн ерөөлтэй.

25. Сисераг ус гуйхад Иаел түүнд сүү өгч,үнэт хулаар түүнд цөцгий өгчээ.

26. Иаел майхны гадсыг авахаар гараа сунгаж,баруун гартаа дархны алх барьлаа.Дараа нь тэр Сисераг цохин толгойг нь хагалж,чамархайд нь зоож оруулав.

27. Иаелын хөлд тэрээр сөхрөн унаж хэвтэв.Түүний хөлд сөхрөн унав.Сөхөрсөн газартаа тэр нас барав.

28. Сисерагийн эх цонхоор харан,торон цонхоор гадагш харан гашуудав.“Яагаад түүний тэрэг ирэлгүй удна вэ?Яагаад тэрэгний чимээ сонсогдохгүй чилээнэ вэ?”

29. Түүний ухаалаг гүнж нар эмэгтэйд хариулан,тэр өөрөө өөртөө л үглэсээр байна.

30. “Тэд дайнаас олз олоод,түүнийгээ хувааж байгаа биш үү?Хүн бүрд нэг, хоёр шивэгчнийг бас Сисерад олон өнгийн хувцас,олон өнгийн хатгамалтай хувцасны олз,Олон өнгийн хоёр давхар хатгамалтай хувцсыг олоод хүзүүндээ ороосон байгаа”.

31. ЭЗЭН минь, бүх дайснуудаа ийнхүү устгаж,харин Түүнийг хайрлагчид өөрсдийн дунд мандах нар мэт байлгаачгэв. Газар нутаг дөчин жилийн турш тайван байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 5