Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 5:19-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Хаад ирэн тулалдав.Дараа нь Канааны хаад ч Мегиддогийн усны дэргэдэх Таанахад тулалдсан боловч тэд мөнгөн олз омог олсонгүй.

20. Тэнгэрээс одод тулалдан,өөрсдийн тойргуудаасаа тэд Сисерагийн эсрэг тулалдав.

21. Кишон голын өнө эртний урсгал тэднийг урсган авав.Миний сүнс ээ, зоригтой давшигтун.

22. Тэгэхэд зоригт морьдын ширүүн давхилтаас болж морьдын туурай нь сэтрэв.

23. “Мерозыг хараагтун.Түүний оршин суугчдыг бүрмөсөн хараагтун.Учир нь тэд ЭЗЭНд туслахаар ирсэнгүй,хүчтэний эсрэг ЭЗЭНд туслахаар ирсэнгүй” гэж ЭЗЭНий тэнгэр элч өгүүлэв.

24. Кен хүн Хеберийн эхнэр Иаел нь эмэгтэйчүүдийн дотроос хамгийн ерөөлтэй.Майханд суугч эмэгтэйн дотроос тэр хамгийн ерөөлтэй.

25. Сисераг ус гуйхад Иаел түүнд сүү өгч,үнэт хулаар түүнд цөцгий өгчээ.

26. Иаел майхны гадсыг авахаар гараа сунгаж,баруун гартаа дархны алх барьлаа.Дараа нь тэр Сисераг цохин толгойг нь хагалж,чамархайд нь зоож оруулав.

27. Иаелын хөлд тэрээр сөхрөн унаж хэвтэв.Түүний хөлд сөхрөн унав.Сөхөрсөн газартаа тэр нас барав.

28. Сисерагийн эх цонхоор харан,торон цонхоор гадагш харан гашуудав.“Яагаад түүний тэрэг ирэлгүй удна вэ?Яагаад тэрэгний чимээ сонсогдохгүй чилээнэ вэ?”

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 5