Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 5:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр өдөр Дебора болон Абиноамын хөвгүүн Барак нар ийнхүү дуулав.—

2. Израилийн ноёд удирдаж, ардууд сайн дураараа зүтгэлээ харуулсанд ЭЗЭНийг магтъя.

3. Хаад аа, сонсогтун.Ноёд оо, чагнагтун.Би, ЭЗЭНд Би дуулна.Би Израилийн Бурхан ЭЗЭНд магтаалын дууг өргөнө.

4. ЭЗЭН минь, Таныг Сеирээс гарахад,Таныг Едомын талаас жагсан хөдлөхөддэлхий доргин, тэнгэр дусалж, үүлс усаа дусаав.

5. ЭЗЭНий оршихуйд уулс доргиж,Израилийн Бурхан ЭЗЭНий оршихуйд энэ Синаи ч чичрэв.

6. Анатын хөвгүүн Шамгарын өдрүүдэд,Иаелын өдрүүдэд ч их замууд эзгүйрч,аялагчид тойруу замаар явдаг байв.

7. Израилийн эх Дебора намайг босох хүртэл Израильд тариачдын амьдрал ч орхигдсон байв.

8. Шинэ бурхад сонгогдоход хаалга үүдэнд дайн ирэв.Израилийн дөчин мянган хүний дунд бамбай ч, жад ч харагдсангүй.

9. Миний зүрх Израилийн захирагчдад болонардуудын дунд сайн дурын зүтгэгчдэд хандаж ЭЗЭНийг магтъя.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 5