Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 4:13-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Сисера өөрийн есөн зуун төмөр тэргээ, өөртэйгөө хамт байсан бүх хүмүүсээ Харошет-хагоимаас Кишон гол уруу цуглуулжээ.

14. Дебора Баракт хандан—Бос! Өнөөдөр ЭЗЭН чиний гарт Сисераг өгнө. Үзэгтүн, ЭЗЭН чиний өмнө явсан гэв. Ингээд Барак Табор уулаас арван мянган эрсийг дагуулан буулаа.

15. ЭЗЭН Баракийн өмнө Сисера болон түүний бүх тэрэг, цэргүүдийг илдний ирээр хядсанд, Сисера тэргээ хаян, явганаар зугтан одлоо.

16. Харин Барак тэрэг болон цэргүүдийг нь Харошет-хагоимаас холын холд нэхэн хөөж, Сисерагийн цэргүүдийг нэгийг ч үлдээлгүй бүгдийг илдний ирээр цавчин унагаав.

17. Харин Сисера Кен хүн Хеберийн эхнэр Иаелын майхан уруу явган зугтаж ирэв. Учир нь Хазорын хаан Иабин нь Кен хүн Хеберийн гэр бүлийнхэнтэй сайн харьцаатай байв.

18. Иаел Сисераг угтан гарч ирээд, түүнд—Орж хайрла, эзэнтэн минь. Манайд орж хайрла. Бүү эмээгтүн гэв. Сисера түүний майханд орсонд, Иаел түүнийг эсгийгээр бүтээв.

19. Сисера түүнд—Жаахан ус уулгаач. Би цангаж байна гэсэнд, Иаел сүүтэй байсан арьсан тулмыг онгойлгож, түүнд уулгаад, түүнийг дахин бүтээв.

20. Сисера түүнд—Чи майхны үүдэнд зогсоод, хэрэв хэн нэгэн нь ирж “Энд хүн байна уу?” гэж чамаас асуувал “Байхгүй” гэж хэлээрэй гэв.

21. Харин Хеберийн эхнэр Иаел майхны гадас авч, гартаа алх барин сэмхэн түүн уруу ойртож очоод, чамархай уруу нь гадсаа шааж, газартай зоов. Сисера ядарсан байсан тул бөх унтсан байжээ. Ингээд Сисера нас барлаа.

22. Барак Сисераг хөөж ирэхэд, Иаел түүнийг угтан гарч ирээд,—Нааш ир, таны хайж байгаа хүнийг би танд харуулъя гэв. Барак майханд орж үзвэл, Сисера чамархайдаа майхны гадас зоолгоостой, үхсэн хэвтэж байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 4