Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 4:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ехүдийг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд дахин мууг үйлдэв.

2. Тиймээс ЭЗЭН тэднийг Хазорт хаанчилж байсан Канааны хаан Иабины гарт тушаав. Иабины цэргийн удирдагч нь Сисера бөгөөд тэр Харошет-хагоимд амьдарч байв.

3. Тэд есөн зуун төмөр тэрэгтэй байсан бөгөөд хорин жилийн турш Израилийн хөвгүүдийг харгислан дарлаж байсан тул Израилийн хөвгүүд ЭЗЭНээс хашхиран гуйв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 4