Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 3:27-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Ехүд тэнд хүрээд, Ефраимын уулархаг нутагт бүрээ үлээв. Израилийн хөвгүүд түүнтэй хамт уулархаг нутгаас бууж явахад, тэр тэднийг тэргүүлэв.

28. Тэрээр тэдэнд хандан—Өстөн дайсан моабчуудыг чинь ЭЗЭН та нарын гарт өгсөн тул тэднийг мөрдөгтүн гэв. Ингээд тэд түүнийг даган доошоо явж, Моабын эсрэг талд орших Иорданы гармыг эзлэн авч, хэнийг ч гатлуулсангүй.

29. Тэр үед эрүүл чийрэг, эр зоригтой арван мянга орчим моабчуудыг тэд алав. Тэдний нэг нь ч зугтсангүй.

30. Ингээд тэр өдөр Моаб израильчуудад эзлэгдэн, газар нутаг нь наян жилийн турш амар тайван байв.

31. Ехүдийн дараа үхрийн шилбүүрээр зургаан зуун филистчүүдийг алсан, Анатын хөвгүүн Шамгар гарч ирэв. Тэрээр мөн Израилийг чөлөөлжээ.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 3