Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 3:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эдгээр нь Израилийг сорихоор ЭЗЭНий үлдээсэн үндэстнүүд юм. Израилийн хөвгүүд Канааны тулалдааныг мэдэхгүй хүмүүс билээ.

2. Энэ нь зөвхөн урьд нь тулалдааныг мэдээгүй Израилийн хөвгүүдийн тэр үеийнхэнд тулалдааныг зааж мэдүүлэхийн тулд юм.

3. Эдгээр үндэстнүүд нь гэвэл Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоны уулаас Лебо-хамат хүртэлх Ливаны ууланд сууж байсан хивичүүд юм.

4. Мосегээр дамжуулан эцэг өвгөдөд нь тушаасан ЭЗЭНий тушаалуудыг израильчууд дагах эсэхийг мэдэхийн тулд тэдгээр хүмүүсээр Израилийг сорьсон юм.

5. Израилийн хөвгүүд канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын дунд амьдарч,

6. тэдний охидыг өөрсдөдөө эхнэр болгон авч, өөрсдийн охидыг тэдний хөвгүүдэд өгч, тэдний бурхдад нь үйлчлэв.

7. Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартан, Баал болон Ашеротод үйлчлэв.

8. Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Месопотамийн хаан Хушан-ришатаимын гарт тушаав. Израилийн хөвгүүд найман жил Хушан-ришатаимд боолчлогдов.

9. Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран гуйсанд, ЭЗЭН тэдний төлөө тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгосон нь Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел байв.

10. ЭЗЭНий Сүнс түүн дээр ирж, тэр Израилийг шүүв. Түүнийг тулалдахаар явахад, Месопотамийн хаан Хушан-ришатаимыг ЭЗЭН түүний гарт өгөв. Ингэж тэр Хушан-ришатаимыг дарав.

11. Дараа нь Кеназын хөвгүүн Отниелыг нас эцэслэтэл газар нутаг нь дөчин жил амар тайван байжээ.

12. Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдсэн тул ЭЗЭН Израилийн эсрэг Моабын хаан Еглоныг хүчирхэг болгов. Учир нь израильчууд ЭЗЭНий мэлмийн өмнө бурууг үйлджээ.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 3