Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 21:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэдэнтэй охидоо гэрлүүлэхгүй хэмээн бид ЭЗЭНээр тангарагласан хойно тэдний үлдсэн хүмүүст нь эхнэр авч өгөхийн тулд бид яах вэ? хэмээцгээв.

8. Тэд—Израилийн овгууд дотроос хаанахын хэн нь Мизпад ЭЗЭН уруу хүрч ирсэнгүй вэ? хэмээсэнд Иабеш-гилеадаас нэг нь ч хуарангийн цугларалтад ирээгүй байв.

9. Учир нь ард түмнийг тоолсонд, Иабеш-гилеадын оршин суугчдаас нэг нь ч тэнд байсангүй.

10. Тиймээс чуулган арван хоёр мянган эрэлхэг дайчдыг тийш нь илгээж, тэдэнд тушаасан нь—Яваад, Иабеш-гилеадын оршин суугчдыг эмэгтэйчүүд ба хүүхдүүдтэй нь хамт илдний ирээр цавчигтун.

11. Энэ бол та нарын хийх зүйл билээ. Бүх эрчүүдийг нь болон эрэгтэй хүнтэй хавьтсан эмэгтэй болгоныг бүрэн устгагтун гэв.

12. Тэд Иабеш-гилеадын оршин суугчдын дундаас эр хүнтэй хавьтаж үзээгүй дөрвөн зуун онгон охидыг олж, тэднийг Канаан газарт байдаг Шилогийн хуаран уруу дагуулж ирэв.

13. Дараа нь бүх чуулганаас Риммоны хаданд байгаа Бениамины хөвгүүд уруу үг илгээж, тэдэнд эвлэрлийг тунхаглав.

14. Тэр үед Бениамин буцаж ирсэнд, Иабеш-гилеадын эмэгтэйчүүдээс амьд үлдсэн эмэгтэйчүүдийг тэдэнд өгсөн боловч тэдэнд хүрэлцсэнгүй.

15. ЭЗЭН Израилийн овгуудын дунд онгорхой зай гаргасан тул ард түмэн Бениамины төлөө гашуудав.

16. Чуулганы ахлагчид—Бениамины эмэгтэйчүүд устгагдсан хойно үлдсэн хүмүүсийг нь эхнэртэй болгохын тулд бид юу хийвэл зохих вэ? гээд,—

17. Энэ овог Израилиас арчигдан устгагдахгүйн тулд Бениамины амьд үлдэгсдэд залгамжлагчид байх ёстой.

18. Гэвч бид өөрсдийн охидоо тэдэнд эхнэр болгон өгч чадахгүй гэв. Учир нь Израилийн хөвгүүд тангараг тавин—Бениаминд эхнэр өгсөн хүн нь хараагдах болтугай хэмээсэн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 21