Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 20:4-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Алагдсан эмэгтэйн нөхөр болох Леви хүн хариулан хэлсэн нь—Би татвар эмийнхээ хамт Бениамины Гибеад шөнийг өнгөрөөхөөр ирсэн билээ.

5. Гэтэл Гибеагийн эрчүүд миний эсрэг босоцгоож, надаас болж шөнөөр байшинг бүсэлсэн билээ. Тэд намайг алахаар төлөвлөсөн боловч оронд нь миний татвар эмийг хүчирхийлсэнд тэр үхсэн.

6. Би татвар эмээ авч, цогцсыг нь хэсэглэн хуваагаад, Израилийн өв болох бүх газруудаар илгээв. Учир нь бениаминчууд Израильд ийм бузар ичгүүрт хэргийг үйлдсэн юм.

7. Үзэгтүн, та нар бүгд Израилийн хөвгүүд. Энд бодол, зөвлөгөөгөө хэлнэ үү? гэв.

8. Тэгтэл бүх хүн нэг хүн мэт босож—Бидний нэг нь ч өөрийн майхан уруу явахгүй. Бидний хэн ч өөрийн гэрт буцахгүй.

9. Харин одоо Гибеад бидний хийх зүйл гэвэл, шодоход буусны дагуу бид Гибеагийн эсрэг мордоно.

10. Хүмүүсийн хүнсийг хангахаар Израилийн бүх овгоос зуун хүнээс арван хүнийг, мянган хүнээс зуун хүнийг, арван мянган хүнээс мянган хүнийг бид авна. Цэргүүд Бениамины Гибеад очин, Израильд үйлдсэн тэдний бүх ичгүүрт хэргүүдийн төлөө шийтгэх болтугай гэв.

11. Ийнхүү Израилийн хамаг эрчүүд бүгд нэг хүн мэт нэгдэн, тэр хотын эсрэг цугларав.

12. Дараа нь Израилийн овгууд Бениамины хамаг овог даяар хүмүүсийг илгээн—Та нарын дунд газар авсан бузар хэрэг чинь юу гээч вэ?

13. Тэгэхлээр одоо Гибеа дахь тэдгээр үл бүтэх этгээдүүдийг тушаагтун. Бид тэднийг алж, Израилиас энэ бузар явдлыг зайлуулъя гэж хэлүүлэв. Гэвч Бениамины хөвгүүд өөрсдийн ах дүүс болох Израилийн хөвгүүдийг сонссонгүй.

14. Израилийн хөвгүүдийн эсрэг дайтахаар Бениамины хөвгүүд хот бүрээс Гибеад цугларав.

15. Тэр өдөр хот бүрээс цугларсан Бениамины хөвгүүдийг тоолоход Гибеагийн оршин суугчид болох шилэгдсэн долоон зуун эрчүүдээс гадна хорин зургаан мянган илд агсагч байсан билээ.

16. Эдгээр бүх хүний дотор шилэгдсэн долоон зуун хүн бүгд солгой гартай байлаа. Тэд бүгд чулуугаар хялгасыг ч алдалгүй харваж чаддаг байлаа.

17. Бениаминаас гадна Израилийн эрсийг тоолоход, илд агссан дөрвөн зуун мянган хүн байсан бөгөөд тэд бүгд дайчин эрс байв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 20