Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 20:35-48 Ариун Библи, 2004 (АБ2004)

35. ЭЗЭН Израилийн өмнө Бениаминыг цохисонд тэр өдөр Израилийн хөвгүүд Бениамины илд агссан хорин таван мянга нэг зуун хүнийг алав.

36. Бениамины хөвгүүд өөрсдийгөө ялагдсаныг мэдэв. Гибеагийн харалдаа нуугдаж буй отогчдод найдаж байсан учраас Израилийн эрс Бениаминд зам тавихад

37. отогчид яаравчлан Гибеа уруу эрчээрээ довтлов. Отогчид бас цөмрөн ороод, хотыг бүхэлд нь илдний ирээр цавчив.

38. Израиль эрчүүд болон отогчдын хооронд болзсон тэмдэг байсан бөгөөд энэ нь хотоос өтгөн утаа багшран гаргах тэмдэг байв.

39. Тэгэхэд Израилийн эрчүүд эргэн тулалдах ёстой байв. Бениамин цохиж эхлэн, бараг гучаад Израиль хүнийг алж,—Үнэхээр тэд анхны тулалдааны адил бидэнд цохигдон ялагдсан билээ хэмээн хэлцгээж байв.

40. Харин хотоос өтгөн утаа олгойдон гарч эхлэхэд Бениамин эргэн хартал, бүх хотыг утаа нөмрөн, тэнгэрт хөөрч байв.

41. Израиль хүмүүс эргэн дайрсанд, өөрсөд уруу нь гай ойртож буйг харсан бениаминчууд айцгаав.

42. Израилийн эрсэд нуруугаа харуулан, цөл уруу зугтаасан боловч араас нь нэхэн тулалдсан ба хотуудаас гарч ирсэн хүмүүс ч нэгдэн тэднийг устгав.

43. Израиль хүмүүс Бениаминыг бүслэн, тэднийг амс хийлгэлгүй нэхэн, Гибеагийн зэргэлдээ наран ургах зүгт бут цохив.

44. Ингэж Бениамины арван найман мянган эрс алагдлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байжээ.

45. Үлдэгсэд нь эргэж, цөл тийш Риммоны хад уруу зугтаасан боловч израильчууд зам дээр тэднээс таван мянгыг нь барьж, үлдсэнийг нь Гидомд гүйцэж бариад хоёр мянган хүнийг алав.

46. Тэр өдөр Бениаминаас алагдсан бүх хүмүүс нь сэлэм агссан хорин таван мянган эрс байлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байв.

47. Харин зургаан зуун хүн эргэн, цөл тийш Риммоны хад уруу зугтаан, тэндээ дөрвөн сарын турш бүгэв.

48. Тэгэхэд Израилийн эрчүүд Бениамины хөвгүүд уруу буцаж, тэднийг болон хотуудыг нь довтлон, тэндхийн хүн, мал, хамаг юмсыг нь илдний ирээр сүйтгэж, галдан шатаав.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 20