Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 20:26-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн Бетелд ирж уйлалдав. Ийнхүү тэд ЭЗЭНий өмнө суун үдэш хүртэл мацаг барьлаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт болон эвийн тахилуудыг өргөв.

27. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс гуйв. (Учир нь тэр үед Бурханы гэрээний авдар Бетелд байв.

28. Мөн тэр үед Аароны хөвгүүн болох Елеазарын хөвгүүн Финехас авдрын өмнө үйлчилж байв. Тэд—Би өөрийн дүү Бениамины хөвгүүдийн эсрэг дахиад тулалдах уу, эсвэл болих уу? гэсэн билээ. ЭЗЭН—Дайрагтун. Маргааш Би тэднийг та нарын гарт тушаах болно гэж айлдав.

29. Тиймээс Израиль Гибеаг тойруулан отогчдыг тавив.

30. Гурав дахь өдөр нь Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг хөдлөн, өмнөхийн адил Гибеагийн харалдаа байрлалаа эзлэв.

31. Бениамины хөвгүүд ард түмний эсрэг гарч, хотоос холдов. Тэдний нэг хэсэг нь Бетел уруу, нөгөө хэсэг нь Гибеа тийших замд урьдын адил Израилийн эрсийг алж эхлэн, тэднээс гучийг нь зам дээр болон талд устгав.

32. Бениамины хөвгүүд—Тэд урьдын адил бидний өмнө цохигдлоо хэмээн хэлэлцэв. Харин Израилийн хөвгүүд—Тэднийг хотоос холдуулан, зам уруу гаргахын тулд зугтацгаая гэцгээж байлаа.

33. Тэгэхэд Израилийн хамаг эрчүүд байсан газраасаа босоцгоож, Баал-тамарт байрлалаа эзэлцгээв. Израилийн отогчид ч Мааре-геба дахь нуувчаасаа гарч ирэв.

34. Бүх Израилиас шилэгдсэн арван мянган эрс Гибеагийн эсрэг довтлоход тулалдаан нь улам ширүүслээ. Харин өөрсдөд нь гай ойртож буйг Бениамин мэдсэнгүй.

35. ЭЗЭН Израилийн өмнө Бениаминыг цохисонд тэр өдөр Израилийн хөвгүүд Бениамины илд агссан хорин таван мянга нэг зуун хүнийг алав.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 20