Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 20:21-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Тэгэхэд Бениамины хөвгүүд Гибеагаас гарч ирэн, тэр өдөртөө хорин хоёр мянган Израилийн эрсийг газар дээр хөнөөв.

22. Гэвч Израилийн эрчүүд болох ард олон өөрсдийгөө зоригжуулан, эхний өдөр байрлалаа эзэлсэн газартаа дахин тулалдахаар байрлалаа эзлэв.

23. Израилийн хөвгүүд явж, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдан, ЭЗЭНээс асуун—Миний дүү Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахаар бид дахин явах уу? гэв. ЭЗЭН—Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа.

24. Тэгээд хоёр дахь өдөр нь Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг ирэв.

25. Бениамин ч өөдөөс нь Гибеагаас гарч ирээд, дахин Израилийн хөвгүүдээс арван найман мянган илд агссан хүнийг газар дээр хөнөөв.

26. Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн Бетелд ирж уйлалдав. Ийнхүү тэд ЭЗЭНий өмнө суун үдэш хүртэл мацаг барьлаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт болон эвийн тахилуудыг өргөв.

27. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс гуйв. (Учир нь тэр үед Бурханы гэрээний авдар Бетелд байв.

28. Мөн тэр үед Аароны хөвгүүн болох Елеазарын хөвгүүн Финехас авдрын өмнө үйлчилж байв. Тэд—Би өөрийн дүү Бениамины хөвгүүдийн эсрэг дахиад тулалдах уу, эсвэл болих уу? гэсэн билээ. ЭЗЭН—Дайрагтун. Маргааш Би тэднийг та нарын гарт тушаах болно гэж айлдав.

29. Тиймээс Израиль Гибеаг тойруулан отогчдыг тавив.

30. Гурав дахь өдөр нь Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг хөдлөн, өмнөхийн адил Гибеагийн харалдаа байрлалаа эзлэв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 20