Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 20:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Гилеадын нутгийг хамруулан, Данаас Беершеба хүртэлх бүх Израилийн хөвгүүд ирцгээн, ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.

2. Бүх ард түмний удирдагч буюу Израилийн бүх овгуудын удирдагчид Бурханы хүмүүсийн буюу илд агссан дөрвөн зуун мянган дайчдын чуулганд байраа эзлэв.

3. (Израилийн хөвгүүд Мизпад хүрч ирснийг Бениамины хөвгүүд сонсов.) Израилийн хөвгүүд—Энэ зэрлэг балмад үйлдэл хэрхэн болсныг бидэнд өчигтүн? хэмээн асуулаа.

4. Алагдсан эмэгтэйн нөхөр болох Леви хүн хариулан хэлсэн нь—Би татвар эмийнхээ хамт Бениамины Гибеад шөнийг өнгөрөөхөөр ирсэн билээ.

5. Гэтэл Гибеагийн эрчүүд миний эсрэг босоцгоож, надаас болж шөнөөр байшинг бүсэлсэн билээ. Тэд намайг алахаар төлөвлөсөн боловч оронд нь миний татвар эмийг хүчирхийлсэнд тэр үхсэн.

6. Би татвар эмээ авч, цогцсыг нь хэсэглэн хуваагаад, Израилийн өв болох бүх газруудаар илгээв. Учир нь бениаминчууд Израильд ийм бузар ичгүүрт хэргийг үйлдсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 20