Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 2:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Хүмүүс түүнийг Гааш уулын хойно байдаг Ефраимын уулархаг нутаг дахь түүний өвлөн авсан Тимнат-хересийн нутагт оршуулав.

10. Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөд уруугаа дуудагдсан бөгөөд тэдний дараа ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр үеийнхэн гарч ирэв.

11. Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, Баалд үйлчлэв.

12. Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэднийг тойрон байгаа улсуудын бурхдыг даган, тэдэнд мөргөж, ЭЗЭНийг хилэгнүүлэв.

13. Ингээд тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Аштаротод үйлчилжээ.

14. ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонуулчдын гарт өгч, тонуулав. Тэд дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол Тэр тойрон байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав.

15. ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр тарчлав.

16. Тэгээд ЭЗЭН шүүгчдийг босгож, тэднийг тонуулчдын гараас аврав.

17. Гэсэн хэдий ч тэд шүүгчдийгээ ч сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж, тэдэнд мөргөв. Эцэг өвгөд нь ЭЗЭНий тушаалыг дагаж явсан замаас тэд хурдан эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй.

18. ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвдөв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 2