Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 19:21-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Ингээд тэр түүнийг өөрийн гэртээ дагуулж ирэн, илжгэнд нь өвс тавив. Тэд хөлөө угааж, идэж ууцгаалаа.

22. Тэднийг найрлаж байтал байшинг нь уг хотын хүмүүс болох үл бүтэх этгээдүүд бүслэн, хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд—Танай гэрт ирсэн тэр эрийг гарга. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.

23. Гэрийн эзэн болох өнөөх хүн тэдэн уруу гарч, тэдэнд—Болохгүй, найзууд минь, ийм бузар хэрэг бүү үйлдэгтүн. Энэ хүн миний гэрт ирсэн хойно тийм ичгүүрт хэрэг бүү үйлдэгтүн.

24. Энд миний онгон охин болон тэр хүний татвар эм байна. Би тэднийг гаргая. Та нар тэднийг хүчирхийлж, хүссэн зүйлээ тэдэнд үйлдэгтүн. Харин тэр хүнд тийм ичгүүрт хэргийг бүү үйлдэгтүн гэж хэлэв.

25. Гэвч хүмүүс түүнийг сонссонгүй. Иймээс тэр хүн татвар эмээ барьж, тэдэнд гаргаж өгөв. Тэд түүнийг бүх л шөнөжингөө өглөө болтол хүчирхийлж, доромжилж, үүр цайх үед тэр эмэгтэйг тавив.

26. Үүр цайх үеэр өнөөх эмэгтэй нөгөө хүний гэрийн буюу эзнийхээ байрлаж байсан газрын үүдэнд ирж унаад, гэгээ ортол тэндээ байв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 19