Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 18:10-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Та нар нэвтрэхдээ амар амгалан хүмүүстэй, өргөн уудам нутагт очих болно. Юу гэвэл Бурхан үүнийг та нарын гарт тушаав. Тэр нь дэлхийд байгаа ямар ч зүйлсээр дутагдахгүй нутаг билээ гэв.

11. Тэгээд Даны өрхөөс буюу Зора ба Ештаолоос дайны зэвсэг агссан зургаан зуун хүн аянд гарчээ.

12. Тэд явсаар, Иудагийн Кириат-иеаримд буудаллав. Тийм учраас тэд энэ өдрийг хүртэл тэр газрыг Махане-дан хэмээн нэрлэсэн юм. Энэ нь Кириат-иеаримын баруун талд байгаа.

13. Тэд тэндээс явж өнгөрөн, Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт хүрэв.

14. Тэгээд Лаиш нутгийг тагнахаар явсан таван хүн нь хамаатнууддаа хандан—Эдгээр гэрүүдийн дотор ефод, терафим, сийлмэл болон цутгамал хөрөг дүрсүүд байгааг та нар мэдэх үү? Одоо тэгэхлээр та нар юу үйлдэх ёстойгоо мэд гэв.

15. Тэд эргэн яваад, нөгөө залуу Леви хүний гэрт буюу Микагийн гэрт очиж, түүний амар мэндийг асуув.

16. Дайтах зэвсэг агссан зургаан зуун Дан хүн хаалганы үүдэнд зогсож байлаа.

17. Тахилч нь дайны зэвсэг агссан зургаан зуун хүний хамт хаалганы үүдэнд зогсож байх зуур тэр газрыг тагнахаар явсан таван хүн нэвтрэн орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг ч авчээ.

18. Тэдгээр хүмүүс Микагийн гэрт орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг авсанд, тахилч тэднээс—Та нар юу хийж байгаа нь энэ вэ? гэж асуув.

19. Тэд түүнд—Дуугүй бай. Чи гараараа амаа таглаж, бидний хамт явж, бидний эцэг болон тахилч бологтун. Үүний хувьд ганц хүний гэрийн тахилч байх нь дээр үү, эсвэл Израилийн овог, ургийн тахилч байх нь дээр үү? гэв.

20. Тахилчийн сэтгэл хөөрч, тэрээр ефод, гэрийн шүтээнүүд, сийлмэл хөрөг дүрсийг авч, хүмүүсийн дунд орж явлаа.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 18