Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 16:25-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Тэдний зүрх хөөрөхөд тэд—Самсоныг дуудан авчир. Тэр биднийг хөгжөөг хэмээн хашхирцгаав. Тийнхүү тэд Самсоныг шоронгоос дуудан гаргасан бөгөөд тэр тэднийг хөгжөөж өгөв. Тэд Самсоныг багануудын хооронд зогсоосон билээ.

26. Тэрээр гарыг нь барьж байсан залууд—Энэ дуганы тулгуур баганад хүрч, түшихийг зөвшөөрөөч гэв.

27. Дуганд дүүрэн хүмүүс байсан бөгөөд Филистийн ноёд бүгд тэнд байжээ. Дуганы дээвэр дээрээс бараг гурван мянган эрэгтэй, эмэгтэй хүн Самсоны хөгжөөхийг харж байлаа.

28. Тэгэхэд Самсон ЭЗЭНийг дуудан—Эзэн БУРХАН минь, намайг санан соёрхооч. Бурхан минь, зөвхөн энэ удаа л надад хүчийг өгөөч. Би ганцхан л удаа хоёр нүднийхээ төлөө филистчүүдээс өшөөгөө авъя хэмээн гуйв.

29. Самсон дуганыг тулж байсан голын хоёр баганын нэгийг нь баруун гараараа, нөгөөг нь зүүн гараараа тулав.

30. Тэгээд Самсон—Филистчүүдтэй хамт үхье хэмээн өгүүлж, хамаг чадлаараа түлхсэнд дуган нурж, дотор нь байсан ноёд болон бүх ардыг дарав. Ийнхүү үхэхдээ Самсоны алсан хүмүүс нь түүний амьд байхдаа алсан хүмүүсээс ч олон байв.

31. Дараа нь түүний ах дүүс болон эцгийнх нь гэрийн хүмүүс бүгд буун ирж, түүнийг авч, Зора болон Ештаолын хооронд орших эцэг Маноагийн булшинд авчран оршуулав. Ийнхүү Самсон хорин жилийн турш Израилийг шүүв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 16