Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 16:18-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Самсон өөрийнхөө сэтгэлд буй бүгдийг ярьсныг Делила хараад, хүн явуулж, Филистийн ноёдыг дуудан—Дахин нэг удаа хүрч ирэгтүн. Учир нь Самсон өөрийн зүрх сэтгэлийн хамаг бүхнээ надад дэлгэсэн гэж хэлүүлэв. Тэгэхэд Филистийн ноёд түүн уруу мөнгөө барьж ирэв.

19. Өнөөх эмэгтэй Самсоныг өвдөг дээрээ унтуулж, нэгэн хүнийг дуудан, Самсоны толгойн долоон туг үсийг хусуулжээ. Дараа нь тэр түүнийг зовоож эхэлсэнд Самсоны хүч алга болжээ.

20. Өнөөх эмэгтэй—Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж,—Би урьдын адил гарч яван, биеэ сэгсэрье хэмээн өгүүлэв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй.

21. Тэгэхэд филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлоод, Газад авчран, хүрэл гинжээр дөнгөлөв. Ингээд Самсоныг шоронд буудай тээрэмдүүлдэг болов.

22. Үсийг нь хуссанаас хойш Самсоны толгойн үс дахин ургаж эхлэв.

23. Филистийн ноёд—Бидний дайсан Самсоныгманай бурхан бидний гарт тушаавгэж хөөрцгөөн, өөрсдийн бурхан Дагонд аугаа тахилыг өргөн баярлахаар цуглацгаав.

24. Ардууд Самсоныг хараад, өөрсдийн бурхныг магтан,—Улс орныг минь хоосруулж,биднээс олныг хороосон бидний дайсныг манай бурхан бидний гарт тушаавгэцгээв.

25. Тэдний зүрх хөөрөхөд тэд—Самсоныг дуудан авчир. Тэр биднийг хөгжөөг хэмээн хашхирцгаав. Тийнхүү тэд Самсоныг шоронгоос дуудан гаргасан бөгөөд тэр тэднийг хөгжөөж өгөв. Тэд Самсоныг багануудын хооронд зогсоосон билээ.

26. Тэрээр гарыг нь барьж байсан залууд—Энэ дуганы тулгуур баганад хүрч, түшихийг зөвшөөрөөч гэв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 16