Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 15:9-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Дараа нь филистчүүд хүрч ирж, Иудад хуарагнан, Лехигээр тархжээ.

10. Иудагийн хүмүүс—Яагаад та нар бидний эсрэг ирэв ээ? гэв. Тэд—Бид Самсоныг барин хүлж, түүний бидэнд үйлдсэний адилаар түүнд үйлдэхээр ирцгээв гэж хариуллаа.

11. Гурван мянган Иуда эрчүүд Етамын хадны хавцал уруу явж, Самсонд—Филистчүүд бол бидний захирагч гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Чи бидэнд юу хийчих нь энэ вэ? хэмээв. Самсон тэдэнд—Тэд надад үйлдсэний адилаар би тэдэнд үйлдсэн билээ гэж хариулсан.

12. Тэд түүнд—Бид чамайг хүлж, филистчүүдийн гарт тушаахаар ирлээ гэсэнд Самсон тэдэнд—Та нар намайг алахгүй гэдгээ надад тангараглагтун гэв.

13. Тэд Самсонд—Үгүй. Бид чамайг хурдан хүлээд, тэдний гарт тушаах боловч бид үнэхээр чамайг алахгүй гээд, хоёр шинэ олсоор түүнийг хүлж, хаднаас буулган авч явав.

14. Самсон Лехид ирэхэд филистчүүд уухай хадаан түүнийг угтав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс нь галд шатсан маалинган утас мэт болж, уяанууд гараас нь тайлагдаж унав.

15. Самсон илжигний шинэхэн эрүүний яс олоод, гараа сунган түүнийг авч, түүгээр мянган хүнийг алав.

16. Тэгээд Самсон—Илжигний эрүүний ясаар овоон дээр овоо босгов.Илжигний эрүүний ясаар би мянган хүнийг алавгэжээ.

17. Ингэж хэлж дуусаад, тэрээр илжигний эрүүний ясыг хаяад, тэр газрыг Рамат-Лехи хэмээн нэрлэв.

18. Дараа нь тэр ихэд ундаасаж, ЭЗЭНийг дуудан—Та Өөрийн боолын гараар энэ их авралыг өгсөн билээ. Гэтэл одоо би хатаж үхэн, хөвч хөндүүлээгүй хүмүүсийн гарт унах гэж үү? хэмээн хэлэв.

19. Харин Бурхан Лехид байдаг доогуураа хөндий газрыг ангайлган, тэндээс ус гаргав. Тэр ус уумагц, хүч тамир орж сэргэв. Тиймээс тэр энэ газрыг Ен-хаккор хэмээн нэрлэсэн нь энэ өдрийг хүртэл Лехид бий аж.

20. Ингэж Самсон филистчүүдийн өдрүүдэд хорин жилийн турш Израилийг шүүв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 15