Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 14:15-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Дөрөв дэх өдөр болсонд тэд Самсоны эхнэрт хандаж—Тэр оньсогын тайллыг бидэнд хэлэхээр нөхрөө ятгагтун. Эс тэгвээс бид чамайг болон эцгийн чинь гэрийг галдан шатаана. Чи биднийг ядууруулахын тулд урьсан юм уу? Үгүй гэж үү? гэлцэн занав.

16. Эхнэр нь Самсоны өмнө уйлан—Чи зөвхөн намайг үзэн яддаг, чи надад хайргүй. Чи манай ард түмний хөвгүүдэд оньсого таалгасан хирнээ надад түүнийг тайлсангүй хэмээв. Самсон түүнд—Үзэгтүн. Би эцэг эхдээ ч түүнийг тайлсангүй. Тэгээд чамд тайлах болж байна уу? гээд халгаасангүй.

17. Эхнэр нь найр үргэлжлэх долоо хоногийн туршид Самсоны өмнө уйлав. Эхнэр нь түүнд амар заяа үзүүлэхгүй байсан тул долоо дахь хоногт нь Самсон эхнэртээ хэлэв. Тэгээд тэр эмэгтэй өөрийн ард түмний хөвгүүдэд тайллыг хэлж өгөв.

18. Долоо дахь өдөр нар жаргахаас өмнө хотын хүмүүс Самсонд—Балаас амттай нь юу вэ?Арслангаас хүчтэй нь юу вэ?гэхэд Самсон тэдэнд—Хэрэв та нар миний охин тугалаар хагалаагүй болминий тааврыг тааж чадахгүй байхсангэв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 14