Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 14:14-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Самсон тэдэнд—Идэгчээс идэх юм гарав.Хүчтэнээс амттай зүйл гаравгэв. Гурван хоног болсон ч тэд оньсогыг тайлж эс чадав.

15. Дөрөв дэх өдөр болсонд тэд Самсоны эхнэрт хандаж—Тэр оньсогын тайллыг бидэнд хэлэхээр нөхрөө ятгагтун. Эс тэгвээс бид чамайг болон эцгийн чинь гэрийг галдан шатаана. Чи биднийг ядууруулахын тулд урьсан юм уу? Үгүй гэж үү? гэлцэн занав.

16. Эхнэр нь Самсоны өмнө уйлан—Чи зөвхөн намайг үзэн яддаг, чи надад хайргүй. Чи манай ард түмний хөвгүүдэд оньсого таалгасан хирнээ надад түүнийг тайлсангүй хэмээв. Самсон түүнд—Үзэгтүн. Би эцэг эхдээ ч түүнийг тайлсангүй. Тэгээд чамд тайлах болж байна уу? гээд халгаасангүй.

17. Эхнэр нь найр үргэлжлэх долоо хоногийн туршид Самсоны өмнө уйлав. Эхнэр нь түүнд амар заяа үзүүлэхгүй байсан тул долоо дахь хоногт нь Самсон эхнэртээ хэлэв. Тэгээд тэр эмэгтэй өөрийн ард түмний хөвгүүдэд тайллыг хэлж өгөв.

18. Долоо дахь өдөр нар жаргахаас өмнө хотын хүмүүс Самсонд—Балаас амттай нь юу вэ?Арслангаас хүчтэй нь юу вэ?гэхэд Самсон тэдэнд—Хэрэв та нар миний охин тугалаар хагалаагүй болминий тааврыг тааж чадахгүй байхсангэв.

19. Тэгээд ЭЗЭНий Сүнс Самсоны дээр хүчтэйгээр бууж, Тэр Ашкелон уруу яваад, тэндхийн гучин оршин суугчийг алаад, хувцсыг нь авч оньсого таасан хүмүүст өгөв. Уур хилэн нь бадарсаар тэрээр эцгийнхээ гэрт буцаж ирэв.

20. Харин Самсоны эхнэр түүний анд найзуудын нэгнийх нь эхнэр болов.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 14