Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 13:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэнд ЭЗЭН тэднийг дөчин жилийн турш филистчүүдийн гарт тушаав.

2. Даны ургийн Зорагийн нэгэн хүн Маноа хэмээх нэртэй нэгэн эр байжээ. Түүний эхнэр нь хүүсэр тул хүүхэд төрүүлсэнгүй.

3. ЭЗЭНий тэнгэр элч тэр эмэгтэйд үзэгдэн—Үзэгтүн, чи хүүсэр бөгөөд хүүхэд төрүүлээгүй боловч жирэмсэлж хүү төрүүлнэ.

4. Одоо болгоомжлогтун. Усан үзмийн дарс болон архи ууж үл болно. Бузар идээг ч идэж үл болно.

5. Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн умайд байхаасаа Бурханд Назир хүн болох юм. Тэр Израилийг филистчүүдийн савраас аварч эхэлнэ гэж хэлэв.

6. Өнөөх эмэгтэй ирж, нөхөртөө—Бурханы хүн над дээр ирэв. Түүний төрх нь Бурханы тэнгэр элчийн төрх мэт, ихэд аймшигтай байв. Би түүнийг хаанаас ирснийг нь ч лавласангүй, тэр ч надад нэрээ хэлсэнгүй.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 13