Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 12:5-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Гилеадын хүмүүс Ефраимын харалдаа байрлах Иорданы гармыг эзлэв. Ефраимын дүрвэгсдээс хэн нэгэн—Гол гатлуулж өгөөч хэмээн гуйхад Гилеадын эрчүүд түүнээс—Чи Ефраим хүн мөн үү гэж асуухад тэр хүн—Үгүй хэмээн хариулсанд

6. тэд—Чи “Шибболет” гэж хэл хэмээн шаарддаг байв. Тэр зөв аялгаар хэлж чадалгүй “Сибболет” гэсэнд түүнийг хоморголон барьж, Иорданы гарам дээр алдаг байв. Тэр үед дөчин хоёр мянган Ефраим хүн тэнд алагджээ.

7. Иефта Израилийг зургаан жил шүүв. Тэгээд Гилеад хүн Иефта нас эцэслэн, Гилеадын хотуудын нэгэнд нь оршуулав.

8. Түүний дараа Бетлехемийн Ибзан Израилийг шүүв.

9. Тэр гучин хүү, гучин охинтой байв. Тэр охидоо гэр бүлээсээ гадагшаа хадамд гаргаж, мөн өөрийн хөвгүүдэд гучин охидыг гаднаас бэр болгон авав. Тэр долоон жил Израилийг шүүжээ.

10. Ибзаныг нас эцэслэхэд, Бетлехемд оршуулав.

11. Түүний дараа Зебулун хүн Елон Израилийг шүүв. Тэрээр Израилийг арван жил шүүв.

12. Тэгээд Зебулун хүн Елон нас эцэслэж, Зебулун нутгийн Аиалонд оршуулагдав.

13. Түүний дараа Пиратон хүн Хиллелийн хөвгүүн Абдон Израилийг шүүв.

14. Тэр дөчин хүү, гучин ачтай байсан бөгөөд тэд далан илжиг унадаг байв. Тэр найман жил Израилийг шүүжээ.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 12