Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 11:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Гилеад хүн Иефта нь эрэлхэг дайчин боловч янхны хөвгүүн байв. Иефтагийн эцэг нь Гилеад байв.

2. Гилеадын эхнэр ч түүнд хөвгүүдийг төрүүлэв. Тэр эхнэрийн хөвгүүд өсөж өндийгөөд, Иефтаг хөөж,—Чи өөр эмийн хөвгүүн учир бидний эцгийн гэр дотор чамд өв оногдохгүй гэж загнав.

3. Ийнхүү Иефта ах дүү нараасаа зугтаан, Тобын нутагт амьдрах болжээ. Үл бүтэх этгээдүүд Иефта уруу цуглаж ирэн, түүний хамт явав.

4. Хэсэг хугацааны дараа Аммоны хөвгүүд Израилийн эсрэг дайтлаа.

5. Аммоны хөвгүүд Израилийн эсрэг тулалдахад Гилеадын ахлагчид Иефтаг Тобын нутгаас авчрахаар яваад,

6. тэд Иефтад—Ирж биднийг Аммоны хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний удирдагч бологтун гэж ятгасанд

7. Иефта Гилеадын ахлагчдад—Та нар намайг үзэн ядаж, эцгийн минь гэрээс хөөж гаргасан биш үү? Одоо зовлонд орохдоо та нар яагаад над уруу ирэх болов? хэмээв.

8. Гилеадын ахлагчид Иефтад—Чи бидэнтэй явж, Аммоны хөвгүүдтэй тулалдаад, Гилеадын бүх оршин суугчдын тэргүүлэгч болно шүү дээ. Тийм л учраас бид чам уруу ирлээ гэв.

9. Тэр Гилеадын ахлагчдаас—Хэрэв та нар намайг Аммоны хөвгүүдтэй тулалдуулахын тулд буцаан авч, ЭЗЭН тэднийг миний гарт тушаавал, би та нарын тэргүүлэгч болох уу? хэмээн асуусанд

10. Гилеадын ахлагчид Иефтад—ЭЗЭН бидний хооронд гэрч болно. Үнэхээр бид чиний хэлснээр үйлдэх болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 11