Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 10:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Аммоны хөвгүүд бас Иуда, Бениамин болон Ефраимын гэрийнхэнтэй дайтахаар Иорданыг гаталсан учраас Израиль ихэд зовж доройтов.

10. Тэгээд Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран—Бид Таны эсрэг нүгэл үйлдэв. Үнэхээр бид өөрсдийн Бурханыг умартан Баалуудад үйлчилсэн билээ гэв.

11. ЭЗЭН Израилийн хөвгүүдэд айлдан “Би та нарыг египетчүүдээс, аморичуудаас, Аммоны хөвгүүдээс, филистчүүдээс аварсан бус уу?

12. Мөн сидончууд, амалекчууд, маончууд та нарыг дарангуйлахад та нарыг Над уруу хашхирахад, Би та нарыг тэдний савраас аварсан.

13. Гэсэн ч та нар Намайг орхиж, өөр бурхдад үйлчлэв. Тиймээс Би үүнээс хойш та нарыг аврахгүй.

14. Явж, өөрсдийнхөө сонгосон бурхдад хашхирагтун. Зовох цагт чинь тэд та нарыг авраг” гэв.

15. Израилийн хөвгүүд ЭЗЭНд хандан—Бид нүглийг үйлдэв. Та Өөрийн тааламжаар бидэнд үйлдээч. Зөвхөн энэ өдөр л биднийг авраач гэж гуйлаа.

16. Тиймээс тэд өөрсдийн дотроос харийн бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчилсэнд ЭЗЭН Израилийн зовлонг харж чадахгүй болоод энэрэв.

17. Тэр үед Аммоны хөвгүүд дуудагдан цугларч, Гилеадад хуарагнав. Мөн Израилийн хөвгүүд цугларч, Миспад хуарагнан буув.

18. Ард түмэн, Гилеадын ноёд бие биендээ—Аммоны хөвгүүдийн эсрэг тулалдааныг эхлэх хүн хэн юм бол доо? Тэр нь Гилеадын хамаг оршин суугчдын тэргүүлэгч болно гэцгээв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 10