Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 10:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Абимелехийг алагдсаны дараа Израилийг аврахын төлөө Иссахар хүн, Додогийн хүү Пуагийн хөвгүүн Тола босов. Тэрээр Ефраимын уулархаг нутагт байдаг Шамирт амьдардаг байв.

2. Тэр хорин гурван жилийн турш Израилийг шүүсний эцэст нас эцэслэн, Шамирт оршуулагдав.

3. Түүний дараа Гилеад хүн Иаир босож, Израилийг хорин хоёр жилийн турш шүүв.

4. Тэр гучин хөвгүүнтэй байсан бөгөөд тэд гучин илжиг унадаг байлаа. Тэр гучин хүү нь Гилеадын нутагт гучин хоттой байсан бөгөөд тэдгээр хотууд нь энэ өдрийг хүртэл Хаввот-иаир хэмээн нэрлэгддэг.

5. Иаир нас эцэслэж, Камонд оршуулагдав.

6. Дараа нь Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэж, Баалууд ба Аштарот, Арамын бурхад, Сидоны бурхад, Моабын бурхад, Аммоны хөвгүүдийн бурхад, филистчүүдийн бурхдад үйлчлэв. Ийнхүү тэд ЭЗЭНийг умартан, Түүнд үйлчилсэнгүй.

7. ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг филистчүүдийн савар болон Аммоны хөвгүүдийн саварт тушаав.

8. Тэд Израилийн хөвгүүдийг тэр жил дарамтлан зовоож, Иорданы тэртээх аморичуудын нутаг Гилеадад байсан Израилийн хамаг хөвгүүдийг арван найман жилийн туршид дарлав.

9. Аммоны хөвгүүд бас Иуда, Бениамин болон Ефраимын гэрийнхэнтэй дайтахаар Иорданыг гаталсан учраас Израиль ихэд зовж доройтов.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 10