Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 1:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иошуаг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНээс гуйн,—Канаанчуудын эсрэг тэдэнтэй тулалдахад хэн бидний тэргүүнд явах вэ? гэж асуусанд,

2. ЭЗЭН—Иуда явах болно. Харагтун, Би тэр газрыг түүний гарт өгсөн юм хэмээн айлдав.

3. Тэгэхэд Иуда өөрийн ах Симеонд—Канаанчуудтай тулалдахаар надад оногдсон газар уруу надтай цуг яваач. Тэгвэл чамд оногдсон газар уруу ч би бас явна шүү гэхэд Симеон түүнтэй хамт явлаа.

4. Иуда явсанд ЭЗЭН тэдний гарт канаанчууд болон перизчүүдийг өгөв. Тэд Безект арван мянган хүнийг хүйс тэмтэрлээ.

5. Тэд Безект Адони-безекийг олж, түүний эсрэг тулалдан, канаанчууд болон перизчүүдийг ялав.

6. Харин Адони-безек зугтсанд, тэд араас нь нэхэж бариад, гар хөлийнх нь эрхий хуруунуудыг нь тастав.

7. Адони-безек—Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу цуглуулдаг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд, тэр тэнд нас барлаа.

8. Дараа нь Иудагийн хөвгүүд Иерусалимын эсрэг дайтаж, түүнийг эзлэн аваад, илдний ирээр цавчлан, галдан шатаав.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 1