Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 9:9-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэдний садан төрөл нь удмынхаа дагуу бүгд есөн зуун тавин зургаан хүн бөгөөд тэд бүгдээрээ тус тусын гэрийн захирагчид болой.

10. Тахилч нараас Иедаиа, Иехоиариб, Иахин,

11. Азариа нар амьдарсан бөгөөд Азариа бол Хилкиагийн хүү, Мешулламын ач Задокийн гуч, Мераиотын дөч, Бурханы сүмийн ахлах даамал Ахитубын тач хүү болой.

12. Бас Адаиа байсан бөгөөд тэр бол Иерохамын хүү, Пашурын ач, Малхиагийн гуч юм. Мөн Маасаи байсан бөгөөд тэр бол Адиелын хүү, Иазерагийн ач, Мишулламын гуч, Мешиллемитийн дөч, Иммерийн тач юм.

13. Тэдний төрөл садан болох өрхүүдийн тэргүүлэгчид буюу Бурханы сүмийн үйлчлэлийн ажилд авъяаслаг мянга долоон зуун жаран хүн байв.

14. Леви хүмүүсээс Мерарийн хөвгүүдийн нэг болох Шемаиа байсан бөгөөд тэр бол Хасшубын хүү, Азрикамын ач, Хашабиагийн гуч болой.

15. Бас Бакбаккар, Хереш, Галал, Маттаниа нар байсан бөгөөд Маттаниа бол Микагийн хүү, Зикрийн ач, Асафын гуч болой.

16. Бас Обадиа байсан бөгөөд тэр бол Шемаиагийн хүү, Галалын ач, Иедутуны гуч юм. Берекиа ч байсан бөгөөд тэр бол Асагийн хүү, Нетофат хүмүүсийн тосгонд амьдарч байсан Елканагийн ач болой.

17. Хаалгач нар нь Шаллум, Аккуб, Талмон, Ахиман нар болон тэдний төрөл садангууд болой. Шаллум нь тэргүүн бөгөөд

18. одоог хүртэл зүүн тал дахь Хааны хаалган дээр хаалгач байна. Эдгээр нь Левийн хөвгүүдийн хүрээний хаалгач нар байсан юм.

19. Корагийн гуч, Ебиасафын ач, Корегийн хүү Шаллум болон түүний эцгийн гэр бүлийнхэн түүний төрөл садан, корачууд майхны үүдийг сахин үйлчлэлийн ажилд тавигджээ. Тэдний өвөг дээдэс ч ЭЗЭНий хуарангийн үүд хаалгыг хамгаалдаг хүмүүс байв.

20. Урьд Елеазарын хүү Финехас нь тэдний удирдагч байсан бөгөөд ЭЗЭН түүнтэй хамт байв.

21. Мешелемиагийн хүү Зехариа хурлын майхны үүдний сахиул болой.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 9