Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 9:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Иудагийн хүү Перезийн хөвгүүдээс Утаи бөгөөд тэр Аммихудын хүү, Омрийн ач, Имрийн гуч, Банийн дөч болой.

5. Шилончуудаас ууган хүү Асаиа болон түүний хөвгүүд тэнд амьдарчээ.

6. Зерагийн хөвгүүдээс Иеуел болон түүний төрөл садангийн зургаан зуун ерэн хүн амьдарсан ажээ.

7. Бениамин хөвгүүдээс Хассенуагийн гуч Ходавиагийн ач, Мешулламын хүү Саллу амьдарсан болой.

8. Мөн Иерохамын хүү болох Ибнеиа, Микрийн ач Уззийн хүү Ела, Ибнеиагийн гуч Реуелийн ач Шефатиагийн хүү Мешуллам амьдарсан юм.

9. Тэдний садан төрөл нь удмынхаа дагуу бүгд есөн зуун тавин зургаан хүн бөгөөд тэд бүгдээрээ тус тусын гэрийн захирагчид болой.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 9